Бидний тухай

Бидний тухай

header mobile

Frame_14.jpg
Frame_15.jpg
Frame_11.jpg
Frame_17.jpg

sarlag BICHWER

BODIOS БРЭНД

 

BODIOS нь 100% дотоодын хөрөнгө оруулалттай, ноос ноолууран хувцасны үндэсний брэнд юм. 2008 оноос сарлагийн хөөвөр, ямааны ноолуур, торомны ноосоор сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоод зах зээлд гаргаж эхэлжээ. Мөн олон жилийн тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд сайн чанарын түүхий эд бэлтгэлийн дэд бүтцийг орон нутагт хөгжүүлж чадлаа. 


Өдгөө бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг ОХУ, Украин, Герман,  Франц, Итали, Англи, Бельги,  Дани, Швейцарь, Швед, Польш, Канад, Япон зэрэг орнуудад экспортолж байна. Сүүлийн жилүүдэд нэрийн барааны салбар дэлгүүрүүдээ олноор нээсний дунд Унгар улсын нийслэл Будапешт хотноо албан ёсны салбар дэлгүүр ажиллуулж эхэлсэн нь дэлхийн хэрэглэгчдэд улам ойртох эхлэл боллоо. BODIO’S брэндийн бүтээгдэхүүнүүд байгальд ээлтэй, боловсруулалтын түвшин өндөр, дулаан, 100% натурал зэрэг чанараараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс илт ялгардаг.

journal_mob.jpg

Монгол улс нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. 


Ямааны ноолуур нь зөөлөн, дулаан, тансаг чанараараа бусад аль ч ширхэгтээс илүү боловч, монгол ямааны ноолуур нь чанарын хувьд хамгийн сайн байдаг нь манай орны эрс тэс уур амьсгалтай шууд холбоотой.


BODIOS брэндийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийбодьжав нь Баянхонгор аймгийн уугуул бөгөөд, 1991 оноос хойш ноос ноолуурын салбарт “чанартай бүтээгдэхүүний гол нууц нь чанартай түүхий эд” гэсэн тууштай үзэл баримтлалаар бизнесээ явуулж, өдгөө 20 гаруй жилийг энэ салбарт зориулаад байна. Малчны хотхоноос, эцсийн бүтээгдэхүүн болж гарах хүртэл бүх процесс, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт хариуцлагатай, хандаж зөвхөн хамгийн сайн чанарыг эрхэмлэдэг нь BODIOS брэндийн бусдаас ялгарах гол онцлог болдог.

BODIOS брэнд олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд сарлагийн хөөврийг боловсруулах тусгай аргыг гаргаж авсанаар өнөөдөр нарийн ширхэгтэй зөөлөн тансаг утсыг гарган авч хэрэглэгчидийн таашаалд нийцсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна.


Сарлагийн хөөвөр нь хүрэн, бор, саарал зэрэг үндсэн гурван өнгөтэй байдаг бөгөөд будаж өнгөд оруулалгүй байгалийн өнгөөр нь утсаа ээрдэг тул хүний биед ямар нэгэн харшил өгдөггүй.


Амьсгалдаг, дулаанаа барьдаг, цайралт бага, хөнгөн, арчилгаа бага шаардагддаг зэрэг шинж чанараараа сарлагийн хөөвөр бусад ноос ноолууран ширхэгтээс ялгардаг бөгөөд дулааны хувьд хонины ноосноос 40%, ямааны ноолуураас 17% илүү болохыг эрдэмтэд батлаад байна. Энэ нь өндөр уулын хяраар бэлчиж, тэсгим хүйтнийг ажралгүй даах чадвартай сарлаг хэмээх амьтны байгалийн зохилдлогоотой нягт холбоотой байдаг.

Тором нь уналга эдэлгээнд ороогүй байдаг тул, ноос нь урт, уян зөөлөн байхын сацуу ноолуурын агууламж өндөр байдаг.


Тиймээс ВODIOS брэнд зөвхөн торомны ноосыг сонгон авч сайтар боловсруулан, ер бусын зөөлөн, хөнгөн, мөн дулаан торомны ноосон бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ өргөн барьдаг.

journal_16.jpg

video mob

Journal

Нүүр
Бүх бараа
Хайх
Бүртгэл