Бүтээгдэхүүн худалдан авах заавар
Хэрэглэгч худалдан авалт хийхээс өмнө өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүнтэй танилцан, таалагдсан өнгө, размераа, тоо ширхэгээ сонгосны дараа ХАДГАЛАХ, САГСЛАХ, ХУДАЛДАН АВАХ гэсэн сонголтоос сонгоно.
ХАДГАЛАХ – Хэрэглэгч танд тухуйн бүтээгдэхүүн таалагдаж байвал бүтээгдэхүүний зурган дээр байрлах зүрх хэлбэртэй хадгалах хэсэгт дарсанаар тухайн бүтээгдэхүүн таны хадгалсан бүтээгдэхүүний жагсаалтад нэмэгдэх болно.
САГСЛАХ – Хэрэглэгч худалдан авах бүтээгдэхүүний өнгө, размер, тоо ширхэгээ сонгон сагслах товчлуурт дарсанаар таны сагсанд тухайн бүтээгдэхүүн нэмэгдэх болно. Үүний дараа өөрийн сагс хэсэгрүү нэвтэрч ороод бүтээгдэхүүний тоо ширхэг бусад мэдээллийг дахин нягталж үзсэний дараа худалдан авалтаа баталгаажуулах боломжтой. Бүтээгдэхүүнээ худалдан авалт хийхийн өмнө сагслах нь сонголтоо дахин нягтлах болон, олон бүтээгдэхүүн сонгоод нэгдсэн дүнгээр нэг удаагийн худалдан авалт хийх боломж олгож байгаа юм.
ХУДАЛДАН АВАХ – Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг шууд худалдан авалт хийх хүсэлтэй бол худалдан авах товчлуурыг даран шууд худалдан авалтын хэсэгт шилжих боломжтой.